Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг. Зохицуулалттай үйл ажиллагааны төрөл

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 39 дүгээр зүйл. Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

39.1.Үнэт цаас гаргагчийн нийтэд танилцуулагдсан мэдээлэл дээр үндэслэн судалгаа, шинжилгээг гүйцэтгэх, харилцагчид үнэт цаасыг худалдах, худалдан авах үнэ, нөхцөл, хугацааны талаар мэргэжлийн зөвлөгөөг төлбөртэйгөөр өгөх ажиллагааг үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа гэнэ.

39.2.Дараах тохиолдолд үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэхгүй:

39.2.1.үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд өөрийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор судалгаа, шинжилгээ хийх;

39.2.2.хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад зориулан судалгаа, шинжилгээ хийх;

39.2.3.нийтийн хэрэгцээнд зориулан буюу шинжлэх ухааны зорилгоор судалгаа, шинжилгээ хийж, дүнг нийтэд мэдээлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.