Jury

Тавдугаар дэд бүлэг. Нягтлан бодох бүртгэл, аудит

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 53 дугаар зүйл. Аудит

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

53.1.Зохицуулалттай этгээд нь тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор Хороонд бүртгүүлсэн аудитын байгууллагыг сонгон гэрээ байгуулж, Хороонд мэдэгдэнэ.

53.2.Дараах этгээдийг энэ хуулийн 53.1-д заасан аудитороор томилохыг хориглоно:

53.2.1.зохицуулалттай этгээдэд эрх бүхий албан тушаал эрхэлж байсан буюу эрхэлж байгаа болон түүний хувьцаа эзэмшигч, эсхүл харилцагч;

53.2.2.энэ хуулийн 53.2.1-д заасан этгээдийн холбогдох этгээд;

53.2.3.Хороонд бүртгэлгүй аудитор.

53.3.Зохицуулалттай этгээд нь аудитын байгууллагатай байгуулсан гэрээг цуцалснаас, эсхүл дуусгавар болсноос хойш долоо хоногийн дотор энэ тухайгаа Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль

    Заалт40.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.