Jury

Дөрөвдүгээр бүлэг. Зохицуулалттай үйл ажиллагаа. Нэгдүгээр дэд бүлэг. Нийтлэг зохицуулалт

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 26 дугаар зүйл. Зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

26.1.Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг Хорооноос баталсан багц дүрмээр зохицуулна.

26.2.Зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм нь дор дурдсан дүрэм, журам, аргачлал, заавраас бүрдэнэ:

26.2.1.энэ хуулийн 24.2-т заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай журам;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.2.2.зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд тавих шаардлага, тэдгээрийн төлбөрийн чадварыг тодорхойлох аргачлал, шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.2.3.зохицуулалттай этгээдийн эрсдэлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам;

26.2.4.хуульд өөрөөр заагаагүй бол зохицуулалттай этгээдийн үйлчилгээний хураамж, шимтгэлийн дээд хязгаарыг тогтоох;

26.2.5.хуульд заасан мэдээллийг Хороонд хүргүүлэх, нийтэд мэдээлэх, түүнд хяналт тавих журам;

26.2.6.зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчаас зар сурталчилгаа явуулах журам;

26.2.7.харилцагчид үйлчилгээ үзүүлэх, түүнийг баримтжуулах журам, заавар;

26.2.8.харилцагчийн даалгаврыг хүлээж авах, биелүүлэх журам;

26.2.9.зохицуулалттай этгээдийн эрх бүхий албан тушаалтныг томилох, тохиромжтой этгээдийг тодорхойлох журам;

26.2.10.зохицуулалттай этгээдийн архивын баримт бүрдүүлэх, хадгалах, шилжүүлэх журам;

26.2.11.зохицуулалттай этгээдээс Хороонд мэдээ, тайлан гаргах заавар;

26.2.12.зохицуулалттай этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нээх, тэдгээрт тавих нөхцөл, шаардлага;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

26.2.13.зохицуулалттай этгээдээс төлөх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;

26.2.14.зохицуулалттай этгээдээс түүнтэй холбогдох этгээдийн талаар Хороонд мэдээлэл ирүүлэх, уг мэдээллийг нийтэд мэдээлэх журам.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. "Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, төвлөрүүлэх журам"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх,түүнд хяналт тавих журам” батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. "Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх журам"-ыг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.