Jury

Зургадугаар бүлэг. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалт. Нэгдүгээр дэд бүлэг. Үнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалт

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 65 дугаар зүйл. Зөвлөмж гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

65.1.Хороо дор дурдсан зорилгоор үнэт цаасны зах зээлд оролцогчид хандан зөвлөмж гаргах эрхтэй:

65.1.1.хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах;

65.1.2.үнэт цаасны арилжаа, төлбөр, тооцоо, хадгаламжийн үйл ажиллагааны шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах;

65.1.3.үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах;

65.1.4.зохицуулалттай этгээдийн шударга, зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлэх;

65.1.5.үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

65.1.6.зохицуулалттай этгээдийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах;

65.1.7.энэ хуульд заасан болон Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад асуудлаар.

65.2.Хороо зөвлөмжөө холбогдох этгээдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн болон бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.