Jury

Тавдугаар дэд бүлэг. Нягтлан бодох бүртгэл, аудит

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 54 дүгээр зүйл. Аудитын шалгалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

/Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.1.Зохицуулалттай этгээд нь тухайн санхүүгийн тайлангийн жил дуусах тухай бүр нягтлан бодох бүртгэлдээ аудитын шалгалт хийлгэж, санхүүгийн тайланг аудитын дүгнэлт гарснаас хойш аудитын дүгнэлтийн хамт ажлын гурван өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.2.Энэ хуулийн 54.1-д заасны дагуу шалгалт хийх явцад зохицуулалттай этгээдийн санхүүгийн байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц болон санхүүгийн бусад зохицуулалтыг зөрчсөн нөхцөл байдал илэрвэл аудитор энэ тухай Хороонд болон зохицуулалттай этгээдэд нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

54.3.Хороо шаардлагатай гэж үзвэл зохицуулалттай этгээдийн улирлын санхүүгийн тайланд аудит хийлгэхийг шаардаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.