Jury

Тавдугаар бүлэг. Үнэт цаасны зах зээлийн мэдээлэл

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 57 дугаар зүйл. Зохицуулалттай этгээдийн мэдээлэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

57.1.Тусгай зөвшөөрөлтэйгээр зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээд нь дор дурдсан мэдээллийг дараах этгээдэд мэдээлэх үүрэгтэй:

57.1.1.хөрөнгө оруулагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдлын талаарх мэдээллийг харилцагчид;

57.1.2.үнэт цаасыг худалдах, худалдан авах даалгавар авах явцад нууцад хамаарахаас бусад тухайн үнэт цаас болон үнэт цаас гаргагчийн талаар өөрт байгаа мэдээллийг харилцагчид;

57.1.3.тухайн үнэт цаасанд болон үнэт цаас гаргагчид эрх бүхий байгууллагаас тогтоосон хязгаарлалтын талаар болон тухайн үнэт цаасны тусгай нөхцөлийн талаарх мэдээллийг харилцагчид;

57.1.4.харилцагчийн даалгаврыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс татгалзсан бол үндэслэл бүхий тайлбарыг тухайн харилцагчид;

57.1.5.хууль тогтоомжийн дагуу мэдээлэх шаардлагатай үнэт цаастай холбоотой хийсэн хэлцэл, арилжаа, гүйлгээний талаар болон уг хэлцэлд оролцогч талуудын талаарх мэдээллийг Хороонд;

57.1.6.холбогдох этгээдээс харилцагчид хүргүүлэхээр ирүүлсэн мэдээллийг тухайн харилцагчид;

57.1.7.өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, дүрэм, журамд орсон өөрчлөлтийг тогтоосон журмын дагуу харилцагчид болон Хороонд.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль

    Заалт42.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.