/Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
16¹.1.Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр энэ хуульд нийцүүлэн гаргаж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
16¹.2.Энэ хуулийн 161.1-д заасны дагуу гаргах өрийн хэрэгслийг бүртгэх, түүнд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журмыг Хороо батална.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./