Jury

. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

3.1.Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд гаргах, арилжих, бүртгэх, клиринг, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах, арилжихтай холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, нарийвчилсан харилцааг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

3.3.Бараа, түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргах, арилжихтай холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар зохицуулна.

3.4.Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, үйл ажиллагааны онцлогтой холбогдсон бусад харилцааг тус тусын хуулиар зохицуулна.

3.5.Засгийн газраас үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.