Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 29 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

29.1.Хороо дор дурдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан хугацаагаар түдгэлзүүлж болно:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

29.1.2.хууль, Хорооноос тогтоосон журмыг зөрчсөн талаар үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, клиринг, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг өөрийгөө зохицуулах байгууллагаас гаргасан хүсэлт нь үндэслэл бүхий бол;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

29.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, эсхүл хангахгүй болсон;

29.1.4.Хорооноос энэ хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгаврыг биелүүлээгүй;

29.1.5.Хорооноос шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй болон алдаатай, зөрүүтэй, худал, хуурамч, дутуу, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн;

29.1.6.тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь тохиромжтой этгээд биш болсон;

29.1.7.зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тогтоосон хугацаанд төлөөгүй.

29.1.8.тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмыг батлахгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

29.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтээ Хороонд ирүүлнэ.

29.3.Хороо энэ хуулийн 29.2-т заасан хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

29.4.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацааг өөрчлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.