Jury

Наймдугаар бүлэг. Үнэт цаасны зах зээлийн хяналт, шалгалт

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 84 дүгээр зүйл. Зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хийх шалгалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

84.1.Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зохицуулалттай этгээд болон үнэт цаас гаргагч биелүүлж байгаа эсэхэд шалгалт хийнэ.

84.2.Хороо шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар болон иргэд, хуулийн этгээд болон гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийн дагуу зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хэдийд ч шалгалт хийж болно.

84.3.Банк нь хувьцаат компани бол түүнд энэ хуулийн 84.1, 84.2 дахь хэсгийн заалт нэг адил хамаарна.

84.4.Банк нь зохицуулалттай этгээдийн нэгдлийн гишүүн бол Хороо энэ хуулийн 84.1, 84.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө Монголбанкинд мэдэгдэн дангаараа, эсхүл хамтарсан хяналт шалгалт хийж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.