/Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
48.1.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд энэ хуульд заасан бүртгэлд хамрагдсан брокер, дилер, андеррайтер оролцоно.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
48.2.Клирингийн үйл ажиллагааг тухайн арилжааг зохион байгуулж байгаа байгууллагаас өөр байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд уг байгууллагыг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оролцсон гэж үзэхгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./