1.1.Энэ хуулийн зорилт нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газар, орон нутаг зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Өрийн удирдлагын тухай хууль
Өрийн удирдлагын тухай хууль нь 2015-02-18-нд батлагдсан, 47 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2015-02-18
- Мөрдөж эхэлсэн
- 2015-02-18
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-03
- Албан ёсны нэр
- ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ
Агуулга
47 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйлХоёрдугаар бүлэг Өрийн удирдлагын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг
5 зүйл- 7 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
- 8 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
- 9 дүгээр зүйлСанхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
- 10 дугаар зүйлАймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх
- 11 дүгээр зүйлӨрийн удирдлагын талаар төрийн бусад байгууллагын чиг үүрэг
Гуравдугаар бүлэг Өрийн удирдлагын бодлого, зохицуулалт
11 зүйл- 12 дугаар зүйлӨр үүсгэх зориулалт
- 13 дугаар зүйлЗасгийн газрын өрийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэх
- 14 дүгээр зүйлСтратегийн баримт бичиг
- 15 дугаар зүйлСтратегийн баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт тавих
- 16 дугаар зүйлЗасгийн газрын өрийн хязгаар
- 17 дугаар зүйлЗасгийн газрын шинээр үүсгэх өр болон гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох
- 18 дугаар зүйлЗасгийн газар зээллэг хийх
- 19 дүгээр зүйлОрон нутгийн өрийн удирдлага, зохицуулалт
- 20 дугаар зүйлЗасгийн газрын өрийн зохицуулалтын үйл ажиллагаа
- 21 дүгээр зүйлӨрийн удирдлагын зөвлөл
- 22 дугаар зүйлЗасгийн газрын өрийн үйлчилгээ
Дөрөвдүгээр бүлэг Өр үүсгэх болон өрийн удирдлагын хэрэгжилт
11 зүйлНэгдүгээр дэд бүлэг. Засгийн газрын гадаад зээл
- 23 дугаар зүйлЗасгийн газрын гадаад зээл, түүнд тавигдах шаардлага
- 24 дүгээр зүйлЗасгийн газрын гадаад зээлийн хөрөнгийн ашиглалт
- 25 дугаар зүйлГадаад зээл авах, гэрээ байгуулах
Хоёрдугаар дэд бүлэг. Засгийн газрын үнэт цаас болон аймаг, нийслэлийн үнэт цаас
- 26 дугаар зүйлЗасгийн газрын үнэт цаас гаргах
- 27 дугаар зүйлЗасгийн газрын үнэт цаасны төрөл
- 28 дугаар зүйлАймаг, нийслэлийн үнэт цаас гаргах
- 28¹ дүгээр зүйлАймаг, нийслэл үнэт цаас гаргах
Гуравдугаар дэд бүлэг. Дамжуулан зээлдүүлэх зээл
Тавдугаар бүлэг Засгийн газрын өрийн баталгаа
5 зүйлЗургаадугаар бүлэг Өрийн удирдлагын ил тод байдал ба хяналт
6 зүйл- 38 дугаар зүйлӨрийн удирдлагын ил тод байдал, хэрэгжилт
- 39 дүгээр зүйлӨрийн мэдээллийн нэгдсэн сан
- 40 дүгээр зүйлӨрийн бүртгэл
- 41 дүгээр зүйлЗасгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бүртгэл
- 42 дугаар зүйлЗасгийн газрын өрийн тайлагналт
- 43 дугаар зүйлӨрийн удирдлагын хяналт
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж
2.1.Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өр үүсгэх, түүнийг удирдахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хувийн хэвшлийн өр төлбөрийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.
3.3.Засгийн газрын өрийн баталгааг энэ хуулиар, төсвийн харилцаанд хамаарах болзошгүй өр төлбөрийн асуудлыг бусад хуулиар зохицуулна.
3.4.Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компанийн зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, түүнийг бүртгэхээс бусад тохиолдолд тухайн компанийн өр төлбөрийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.5.Бүх төрлийн тусламжийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.