Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг. Зохицуулалттай үйл ажиллагааны төрөл

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 49 дүгээр зүйл. Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

/Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.1.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага нь дор дурдсан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй:
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.1.1.үнэт цаас болон бараа бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг хөрөнгийн биржээр арилжихад зохих үйлчилгээг үзүүлэх;

49.1.2.үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн журмыг батлах;
/Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.1.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, хасах болон арилжаанд оруулах журмыг батлах;

49.1.4.энэ хуульд заасны дагуу үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага батлахаар заасан дүрэм, журмыг болон тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг зохих журмын дагуу Хороогоор батламжлуулах;
/Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.1.5.үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих;

49.1.6.үнэт цаасны арилжааг тогтоосон хугацаанд тасралтгүй, ил тод, алдаагүй, шударгаар зохион байгуулах, шаардлагатай бэлтгэлийг өөрийн эх үүсвэрээр бүрэн хангах.

49.2.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага энэ хуулийн 49.1.5-д заасан үүргээ биелүүлэх зорилгоор үнэт цаасны арилжаанд оролцогч, үнэт цаас өмчлөгч болон үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг шаардах эрхтэй.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.3.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.