Jury

Тавдугаар дэд бүлэг. Нягтлан бодох бүртгэл, аудит

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 52 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэл хөтлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

52.1.Зохицуулалттай этгээд тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаатай холбоотой хийсэн хэлцэл, өөрийн болон харилцагчийн хөрөнгийн хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн тусгасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, баланс орлого, үр дүнгийн тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргах үүрэгтэй.

52.2.Зохицуулалттай этгээд энэ хуулийн 52.1-д заасан баримт бичиг, бүртгэлийг өөрийн байгууллагад таваас доошгүй жил хадгалан архивт шилжүүлнэ.

52.3.Хороо, түүнээс томилогдсон этгээд энэ хуулийн 52.1-д заасан баримт бичиг, бүртгэлтэй танилцах, үнэ төлбөргүйгээр хуулбарлан авах эрхтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль

    Заалт39.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.