Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль нь 2024-05-16-нд батлагдсан, 139 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-05-01.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-16
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

Агуулга

139 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Хуулийн төсөл хэлэлцэн батлах

17 зүйл
  1. 29 дүгээр зүйлӨргөн мэдүүлсэн төслийн талаар мэдээлэх
  2. 30 дугаар зүйлХуулийн төслийг хэлэлцэн батлах үе шат
  3. 31 дүгээр зүйлХууль санаачлагч хуулийн төслөө танилцуулах, түүнийг төлөөлөх
  4. 32 дугаар зүйлХууль санаачлагч төслөө татан авах, хуулийн төслийг буцаах журам
  5. 33 дугаар зүйлУлсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх
  6. 34 дүгээр зүйлХууль зүйн дүгнэлт гаргах болон зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ хийх
  7. 35 дугаар зүйлБайнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах
  8. 36 дугаар зүйлНэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах
  9. 37 дугаар зүйлТөсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулах
  10. 38 дугаар зүйлТөслийн талаар олон нийтээс санал авч, хэлэлцэх журам
  11. 39 дүгээр зүйлБайнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах
  12. 40 дүгээр зүйлБайнгын хороо хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах хүрээ, хязгаар
  13. 41 дүгээр зүйлНэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах
  14. 42 дугаар зүйлБайнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах
  15. 43 дугаар зүйлНэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах
  16. 44 дүгээр зүйлХуулийн төслийг эцэслэн батлах
  17. 45 дугаар зүйлТогтоолын төслийг хэлэлцэх

Тавдугаар бүлэг Хууль, тогтоолын эцсийн найруулга хийх, ёсчлох

1 зүйл
  1. 46 дугаар зүйлХууль, тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулах, ёсчлох

Долдугаар бүлэг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэн батлах

8 зүйл
  1. 56 дугаар зүйлХөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх үе шат, хэлэлцүүлгийн ерөнхий журам
  2. 57 дугаар зүйлБайнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах
  3. 58 дугаар зүйлНэгдсэн хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах
  4. 59 дүгээр зүйлБайнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах
  5. 60 дугаар зүйлНэгдсэн хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах
  6. 61 дүгээр зүйлБайнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах
  7. 62 дугаар зүйлНэгдсэн хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах
  8. 63 дугаар зүйлЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэх

Аравдугаар бүлэг Олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг хэлэлцэх, гадаад харилцаатай холбогдох асуудал хэлэлцэх журам

8 зүйл
  1. 75 дугаар зүйлХоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг зөвшилцөх
  2. 76 дугаар зүйлЗээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг урьдчилан зөвшилцөх
  3. 77 дугаар зүйлОлон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, гэрээг урьдчилан зөвшилцөх, хэлэлцүүлэх
  4. 78 дугаар зүйлХоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх
  5. 79 дүгээр зүйлОлон талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх
  6. 80 дугаар зүйлГадаад улсыг хүлээн зөвшөөрөх, түүнтэй дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай асуудлыг хэлэлцэх
  7. 81 дүгээр зүйлХилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг нь тогтоох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх
  8. 82 дугаар зүйлХилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг нь тогтоох тухай тогтоолын төсөл хэлэлцэх

Арван нэгдүгээр бүлэг Бусад асуудал хэлэлцэх журам

13 зүйл
  1. 83 дугаар зүйлАрд нийтийн санал асуулга явуулах саналыг хэлэлцэх
  2. 84 дүгээр зүйлМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам
  3. 85 дугаар зүйлАлбан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар гаргасан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх
  4. 86 дугаар зүйлАлбан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлаар гаргасан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх
  5. 87 дугаар зүйлМонгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалт хүчингүй болсонтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх журам
  6. 88 дугаар зүйлЦэцэд хүсэлт гаргах
  7. 89 дүгээр зүйлЦэцийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, тайлбар гаргах
  8. 90 дүгээр зүйлМонгол Улсын Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх
  9. 91 дүгээр зүйлМонгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны танилцуулгыг сонсох
  10. 92 дугаар зүйлОнц болон дайны байдал зарлах, цуцлах тухай асуудлыг хэлэлцэх
  11. 93 дугаар зүйлУлсын Их Хурал тарах асуудлыг хэлэлцэх
  12. 94 дүгээр зүйлЭэлжит бус сонгууль товлон зарлах
  13. 95 дугаар зүйлНийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх

Арван хоёрдугаар бүлэг Албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

16 зүйл
  1. 96 дугаар зүйлМонгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх
  2. 97 дугаар зүйлМонгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд тангараг өргөх
  3. 98 дугаар зүйлМонгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх
  4. 99 дүгээр зүйлЕрөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх
  5. 100 дугаар зүйлЕрөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх
  6. 101 дүгээр зүйлЕрөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх
  7. 102 дугаар зүйлЕрөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх
  8. 103 дугаар зүйлЗасгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох талаар Улсын Их Хуралд танилцуулах журам
  9. 104 дүгээр зүйлЦэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх журам
  10. 105 дугаар зүйлЦэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх
  11. 106 дугаар зүйлУлсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах журам
  12. 107 дугаар зүйлУлсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх
  13. 108 дугаар зүйлШүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх журам
  14. 109 дүгээр зүйлГадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх
  15. 110 дугаар зүйлЗэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх
  16. 111 дүгээр зүйлУлсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам

Арван гуравдугаар бүлэг Улсын Их Хурлын асуулга, гишүүний асуулга, асуултын хариуг сонсох

3 зүйл
  1. 112 дугаар зүйлУлсын Их Хурлын асуулгын цаг
  2. 113 дугаар зүйлГишүүний асуулгын хариуг хэлэлцэх
  3. 114 дүгээр зүйлГишүүний асуултын хариуг хэлэлцэх

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал /цаашид "Улсын Их Хурал" гэх/-ын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хууль тогтоомж

2.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон энэ хуулиас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үндсэн зарчим

3.1.Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хууль дээдлэх, нээлттэй, ил тод байх, асуудлыг хэлэлцэхэд чөлөөтэй, эрх тэгш оролцоог хангах, цөөнхийн эрхийг хүндэтгэх, хэлэлцүүлгийн горим ойлгомжтой, тодорхой байх, олонхын саналаар шийдвэр гаргах зарчимд үндэслэнэ.

3.2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг /цаашид "хуралдааны дэг" гэх/-ээр тусгайлан зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтооно.

3.3.Чуулганы хуралдааныг хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуралдааны дэгийн дагуу явуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.