Jury

Арван хоёрдугаар бүлэг. Албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 100 дугаар зүйл. Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

100.1.Ерөнхий сайд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргана.

100.2.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 100.1-д заасан хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоол баталсанд тооцно.

100.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх шалтгаан, үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.