Jury

Арван хоёрдугаар бүлэг. Албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 97 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд тангараг өргөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

97.1.Шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө.

97.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлосон өдөр, цагт Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хуралд тангараг өргөнө.

97.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулна.

97.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэл ажлыг ханган зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.