Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хуулийн төсөл хэлэлцэн батлах

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 33 дугаар зүйл. Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

33.1.Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ.

33.2.Нэгдсэн хуралдаан хуулийн төслийг яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Улсын Их Хурлын дарга тухайн хуулийн төслийг холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлын нийт гишүүнд яаралтай хүргүүлж, энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль

    Заалт32.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.