Jury

Арван нэгдүгээр бүлэг. Бусад асуудал хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 89 дүгээр зүйл. Цэцийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, тайлбар гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

89.1.Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэх хуралдаанд тайлбар авахаар ирүүлсэн Цэцийн албан бичгийг Улсын Их Хурлын дарга холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ.

89.2.Холбогдох Байнгын хорооны дарга Цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох гишүүний талаарх саналаа Улсын Их Хурлын даргад оруулна.

89.3.Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилно.

89.4.Итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн маргаантай асуудлаар Цэцэд өгөх тайлбарыг бэлтгэхэд Байнгын хорооны дарга шаардлагатай гэж үзвэл энэ талаар Байнгын хорооны гишүүдийн саналыг авах, эсхүл Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж чиглэл өгч болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.