Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хуулийн төсөл хэлэлцэн батлах

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 44 дүгээр зүйл. Хуулийн төслийг эцэслэн батлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

44.1.Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж, нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө гишүүдэд тараасан байна.

44.2.Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.

44.3.Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.

44.4.Энэ хуулийн 44.2-т зааснаар хуулийн төслийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно.

44.5.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг энэ хуулийн 39, 40, 41, 42, 43, 44 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн баталж болно.

44.6.Баталсан хуулийн эцсийн найруулгыг бэлтгэх хугацааг тухайн хуулийн хэмжээ, цар хүрээ холбогдох Байнгын хорооны саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хуулийн төсөл буцаах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 14Хураах
  1. Хуулийн төсөл буцаах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Хуулийн төсөл буцаах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.