Jury

Хоёрдугаар бүлэг. Чуулганы хуралдааныг зохион байгуулах нийтлэг журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 7 дугаар зүйл. Хуралдааны ирц

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

7.1.Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.

7.2.Улсын Их Хурлын гишүүн хуралдаан эхлэх цагаас өмнө суудлаа эзэлсэн байна.

7.3.Гишүүн өвчтэй буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, зөвлөгөөнд зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол хуралдаан тасалсанд тооцно.

7.4.Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид энэ хуулийн 7.3-т заасан шалтгаан, үндэслэлээ бичгээр урьдчилан мэдэгдэнэ.

7.5.Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.

7.6.Хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанаас түр гарах тохиолдолд хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна.

7.7.Гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхжих цахим систем ашиглана.

7.8.Хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр дараах дарааллаар танилцуулна:

7.8.1.хүрэлцэн ирсэн гишүүн;

7.8.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд ирээгүй гишүүн, түүний шалтгаан, үндэслэл;

7.8.3.хуралдаан тасалсан гишүүн.

7.9.Нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд холбогдох Байнгын хорооны дарга, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн хуралдаанд заавал оролцоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 22.50 цаг

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.