Jury

Хоёрдугаар бүлэг. Чуулганы хуралдааныг зохион байгуулах нийтлэг журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 16 дугаар зүйл. Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

16.1.Тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг энэ хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосон тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд /цаашид "гишүүд" гэх/-ийн олонхын саналаар батална.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан хуралдааны дэгийг нэг удаа зөвхөн тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.