Jury

Арван тавдугаар бүлэг. Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 129 дүгээр зүйл. Нэр дэвшигчийн сонсгол

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

129.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу албан тушаалтныг томилох, зөвшилцөх, танилцуулах саналаа Улсын Их Хуралд албан ёсоор ирүүлнэ. Саналд нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуулиар тусгайлан заасан шаардлагыг хангаж байгаа талаарх үндэслэл бүхий нэр дэвшигчийн танилцуулга, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, бусад баримт бичиг, мэдээллийг хавсаргана.

129.2.Эрх бүхий этгээд хуульд заасны дагуу нэр дэвшигчийг санал болгохдоо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30.6-д заасан маягтын дагуу гаргаж Улсын Их Хуралд ирүүлнэ.

129.3.Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохдоо гаргасан иргэний нэр дэвших тухай хүсэлт, мэдээллийг энэ хуулийн 129.2-т заасны дагуу ирүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.