Jury

Арван дөрөвдүгээр бүлэг. Засгийн газар, холбогдох бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 116 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл сонсох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

116.1.Хуульд заасны дагуу, эсхүл Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд өөрийн санаачилгаар Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын болон бусад байгууллагын мэдээллийг хуралдаанаараа хэлэлцэж болно.

116.2.Гишүүн Байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн 116.1-д заасан мэдээллийг хэлэлцэхэд асуулт асууж, үг хэлж болно.

116.3.Байнгын хороо энэ хуулийн 116.1-д заасан мэдээллийг хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомж, Улсын Их Хурлаас баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тогтоол гаргаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.