Jury

Арван нэгдүгээр бүлэг. Бусад асуудал хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 91 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны танилцуулгыг сонсох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

91.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.

91.2.Монгол Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагааныхаа талаарх танилцуулгыг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд уг танилцуулгыг ээлжит чуулган эхэлснээс хойш нэгдсэн хуралдаанаар 1 сарын дотор сонсоно.

91.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн танилцуулгатай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.