Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хуулийн төсөл хэлэлцэн батлах

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 45 дугаар зүйл. Тогтоолын төслийг хэлэлцэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

45.1.Улсын Их Хурал энэ хуулийн Арван нэгдүгээр бүлэгт зааснаас бусад асуудлаарх тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн үе шаттайгаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд энэ хуульд заасан хуулийн төслийг хэлэлцэх журмыг баримтална.

45.2.Энэ хуулийн 45.1-д зааснаас бусад асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид тухайлан заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа холбогдох хуульд заасны дагуу ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.

45.3.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргана.

45.4.Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно.

45.5.Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах асуудлыг энэ хуулийн 45.2, 45.3, 45.4-т заасан журмын дагуу хэлэлцэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Засгийн газарт чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Засгийн газарт чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 11Хураах
  1. Чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Засгийн газарт чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.