Jury

Арван хоёрдугаар бүлэг. Албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 108 дугаар зүйл. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

108.1.Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг нэр дэвшүүлж, томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан журмыг баримтлан хэлэлцэнэ.

108.2.Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд эрх бүхий албан тушаалтны санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигч болон холбогдох бусад этгээдээс асуулт асууж, үг хэлж болно.

108.3.Нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх, огцруулах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

108.4.Хууль зүйн байнгын хороо хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох,чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.