Jury

Наймдугаар бүлэг. Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, мөнгөний бодлого, эрдэнэсийн сангийн төсөв хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 68 дугаар зүйл. Мөнгөний бодлого, Монголбанкны Эрдэнэсийн сангийн төсвийн төслийг хэлэлцэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

68.1.Улсын Их Хурал Мөнгөний бодлогын төсөл, Эрдэнэсийн сангийн төсвийн төслийг энэ хуулийн 45.2-т заасныг баримтлан тухай бүр хэлэлцэж батална.

68.2.Монголбанкны Ерөнхийлөгч Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тайлан, Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын тайланг 10 минутад багтаан танилцуулна.

68.3.Байнгын хорооны хуралдаанаар тухайн тайланг хэлэлцэж, санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.

68.4.Нам, эвслийн бүлэг төслийн талаар санал, дүгнэлт гаргасан бол нэгдсэн хуралдаанд 5 минутад багтаан танилцуулна.

68.5.Гишүүн тайлан, шийдвэрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, тодруулах асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.