Jury

Арван хоёрдугаар бүлэг. Албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 103 дугаар зүйл. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох талаар Улсын Их Хуралд танилцуулах журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

103.1.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах тухайгаа Улсын Их Хурлын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно.

103.2.Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж, үг хэлж болно.

103.3.Энэ хуулийн 103.1-д заасан асуудлаар Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.