Jury

Арван хоёрдугаар бүлэг. Албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 104 дүгээр зүйл. Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

104.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн тайлан, эрх бүхий этгээдийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
/Энэ хэсгийн " энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна....нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ...тухайн тайлан," гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

104.2.Нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хуралдаж нэр дэвшүүлсэн байгууллагын танилцуулга, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулж олонхын санал авсан нэр дэвшигчийг Цэцийн гишүүнээр томилох тухай тогтоол баталсанд тооцно.

104.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд нэр дэвшүүлсэн байгууллага болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр2

  2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.