Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хуулийн төсөл хэлэлцэн батлах

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 32 дугаар зүйл. Хууль санаачлагч төслөө татан авах, хуулийн төслийг буцаах журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

32.1.Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хуулийн төслөө татан авч болно.

32.2.Хэд хэдэн гишүүн хамтарч төсөл санаачилсан бол олонхын саналаар төслөө татан авна.

32.3.Энэ хуулийн 32.1, 32.2-т заасны дагуу хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцно.

32.4.Өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасанд тооцно.

32.5.Засгийн газар хуульд батлах хугацааг нь тусгайлан зааснаас бусад хуулийн төслийг анхны ээлжит чуулганаар хэлэлцүүлэх саналаа Улсын Их Хурлын анхны ээлжит чуулган эхлэхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.