Jury

Долдугаар бүлэг. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэн батлах

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 60 дугаар зүйл. Нэгдсэн хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

60.1.Холбогдох Байнгын хороо, нам, эвслийн бүлэг санал, дүгнэлтээ 10 минутад багтаан танилцуулна.

60.2.Гишүүн Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тайлбар авч болно.

60.3.Асуулт, хариулт дууссаны дараа Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулна.

60.4.Санал хураалт явуулахаас өмнө зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан хууль санаачлагчийн саналыг сонсож болно.

60.5.Санал хураалт явуулж дууссаны дараа хуралдаан даргалагч бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэх ба энэ талаар санал хураалт явуулахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.