Jury

Зургадугаар бүлэг. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 48 дугаар зүйл. Нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

48.1.Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэнэ.

48.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэлийг сонсоно.

48.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болох бөгөөд хэлэлцэх эсэх асуудлаар цөөнх болсон гишүүн нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.

48.4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар уг төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх тухай санал, дүгнэлт гаргаж, түүнийг илтгэх гишүүнийг томилно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.