Jury

Арван хоёрдугаар бүлэг. Албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 111 дүгээр зүйл. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

111.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол тухайн саналыг 72 цагийн дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ. Холбогдох Байнгын хороо ийнхүү хүргүүлснээс хойш ажлын 3 өдрийн дараа тухайн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Хуульд заасны дагуу, эсхүл гишүүдийн саналаар нэр дэвшигчийн сонсгол явуулсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтдээ тухайн тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.

111.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

111.3.Томилогдох нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол эрх бүхий албан тушаалтан өөр хүнийг нэр дэвшүүлэхээр санал болгох бөгөөд чөлөөлөх саналыг дэмжээгүй бол уг саналыг дахин оруулж болно.

111.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд эрх бүхий албан тушаалтны санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

111.5.Хуульд заасны дагуу албан тушаалд томилуулах саналыг Улсын Их Хурал, Байнгын хороо, Улсын Их Хурлын дарга гаргах, нэр дэвшүүлэх бол холбогдох хуульд заасан журам, шаардлага, шалгуурыг үндэслэнэ.

111.6.Байнгын хороо хуульд заасны дагуу албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гишүүдээс санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 25Хураах
  1. Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  11. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  14. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  15. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  16. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  17. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  18. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  19. Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.