Jury

Гуравдугаар бүлэг. Анхдугаар чуулган

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 19 дүгээр зүйл. Улсын Их Хурлын даргыг сонгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

19.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

19.2.Аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан нам, эвсэл зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

19.3.Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.

19.4.Нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй бол энэ хуулийн 19.1, 19.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.