Jury

Арван гуравдугаар бүлэг. Улсын Их Хурлын асуулга, гишүүний асуулга, асуултын хариуг сонсох

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 114 дүгээр зүйл. Гишүүний асуултын хариуг хэлэлцэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

114.1.Гишүүн Байнгын хорооны хуралдаанаар асуултын хариуг хэлэлцүүлэхээр бичгээр саналаа ирүүлснээс хойш 10 хоногийн дотор Байнгын хороо хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд дараах журмыг баримтална:

114.1.1.Байнгын хорооны хуралдаанд асуултын хариуг холбогдох албан тушаалтан 5 минутаас илүүгүй хугацаанд танилцуулах бөгөөд гишүүд 3 минутаас илүүгүй хугацаанд асуулт асуух, хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах, хариулах хугацаа 1 минутаас илүүгүй байх;

114.1.2.холбогдох албан тушаалтан асуултад хариулсны дараа асуулт тавьсан гишүүн 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх, тавьсан асуулттайгаа холбоотой өөр асуулт асуух.

114.2.Гишүүний асуултын хариуг хэлэлцэх ажиллагааг олон нийтэд мэдээлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль

    Заалт11.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.