Jury

Арван хоёрдугаар бүлэг. Албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 105 дугаар зүйл. Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-16

105.1.Цэцийн гишүүн бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ анх илгээсэн байгууллагаар уламжлан гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд^[13] заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна.

105.2.Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар 7 хоногийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол баталсанд тооцно.

105.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан, үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

105.4.Цэцийн гишүүнийг эгүүлэн татах бол энэ талаар гарсан Цэцийн шийдвэр, анх нэр дэвшүүлсэн байгууллагын саналыг энэ хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.