1.1.Энэ хуулийн зорилт нь даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлж, төрийн эрх бүхий байгууллагаас даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль нь 2004-04-30-нд батлагдсан, 48 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 8 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2004-04-30
- Мөрдөж эхэлсэн
- 2004-05-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ
Агуулга
48 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг төрөөс зохицуулах
4 зүйлГуравдугаар бүлэг Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
6 зүйл- 8 дугаар зүйлДаатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны зөвшөөрлийн төрөл
- 9 дүгээр зүйлЗөвшөөрөлгүйгээр даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох
- 10 дугаар зүйлЗөвшөөрөл авах хүсэлт гаргах
- 11 дүгээр зүйлЗөвшөөрөл олгох, олгохоос татгалзах
- 12 дугаар зүйлЗөвшөөрөл эзэмшигчид тавих хязгаарлалт
- 13 дугаар зүйлГадаадын мэргэжлийн оролцогч
Дөрөвдүгээр бүлэг Хөрөнгө, хувьцаа
2 зүйлТавдугаар бүлэг Нягтлан бодох бүртгэл, аудит
8 зүйл- 16 дугаар зүйлНягтлан бодох бүртгэлийн үзүүлэлт болон санхүүгийн тайлан
- 17 дугаар зүйлНягтлан бодох бүртгэлийн стандарт хэрэглэх
- 18 дугаар зүйлЖил бүрийн санхүүгийн тайлан
- 19 дүгээр зүйлУлирал тутмын санхүүгийн тайлан
- 20 дугаар зүйлАудит
- 21 дүгээр зүйлАудитын тайлан
- 22 дугаар зүйлАудиторын үүрэг
- 23 дугаар зүйлЗохицуулах хорооноос аудиторыг томилох
Зургадугаар бүлэг Даатгалын мэргэжлийн оролцогчид тавих хязгаарлалт
4 зүйлДолдугаар бүлэг Зах зээлийн ёс зүй
2 зүйлНаймдугаар бүлэг Хяналт шалгалт, мэдээлэл цуглуулах, тайлагнах
6 зүйл- 30 дугаар зүйлҮйл ажиллагааны шалгалтад хамаарах холбогдох этгээд
- 31 дүгээр зүйлХолбогдох этгээдийн үйл ажиллагаанд хийх шалгалт
- 32 дугаар зүйлҮйл ажиллагааны шалгалттай холбоотой холбогдох этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтны үүрэг
- 33 дугаар зүйлШалгалтын тайлан
- 34 дүгээр зүйлЗохицуулах хорооны мэдээлэл цуглуулах эрх
- 35 дугаар зүйлГадаадын зохицуулах байгууллагад туслалцаа үзүүлэх
Есдүгээр бүлэг Албадлага
7 зүйл- 36 дугаар зүйлАлбадлагын арга хэмжээ авах үндэслэл
- 37 дугаар зүйлАлбадлагын арга хэмжээний төрөл
- 38 дугаар зүйлЗөвшөөрлийг түдгэлзүүлэх
- 39 дүгээр зүйлЗөвшөөрлийг хүчингүй болгох
- 40 дүгээр зүйлЗохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах
- 41 дүгээр зүйлДаалгавар
- 42 дугаар зүйлШалгагчийг томилох
Аравдугаар бүлэг Бусад зүйл
6 зүйл- 43 дугаар зүйлМэдээллийн нууцлалыг хадгалах
- 44 дүгээр зүйлЗохицуулах хорооны шийдвэрийг давж заалдах
- 44¹ дүгээр зүйлМаргааныг арбитрын журмаар шийдвэрлэх
- 45 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
- 46 дугаар зүйлЗохицуулах хорооны албан хаагчийн хязгаарлагдмал хариуцлага
- 47 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомж
2.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Даатгалын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Даатгалын тухай хуулийн дагуу зохицуулна.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн энэ хуулийн 3.2-т зааснаас бусад нэр томъёог Даатгалын тухай хуульд заасан утгаар ойлгоно.
3.2.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.2.1."даатгалын мэргэжлийн оролцогч" гэж даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгчийг;
3.2.2."даатгалын төлөөлөгч" гэж даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий даатгагчийн томилсон буюу эрх олгосон этгээдийг;
3.2.3."даатгалын зуучлагч" гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг;
3.2.4."даатгалын хохирол үнэлэгч" гэж даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрх бүхий этгээдийг;
3.2.5."Зохицуулах хороо" гэж Даатгалын тухай хуулийн 12.1-д заасан байгууллагыг;
3.2.6."гадаадын мэргэжлийн оролцогч" гэж гадаад улсад үүсгэн байгуулагдаж, үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй даатгалын төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгчийг.
3.3.Даатгагчаас цалинжин ажиллаж буй ажилтан энэ хуулийн 3.2.2-т заасан даатгалын төлөөлөгчид хамаарахгүй.
3.4.Дараахь этгээдийг энэ хуулийн 3.2.4-т заасан даатгалын хохирол үнэлэгч гэж тооцохгүй:
3.4.1.даатгагчийн буюу даатгалын төлөөлөгчийн ажилтан;
3.4.2.даатгалын төлөөлөгч.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.