/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зөвхөн компанид олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.2.Даатгалын зуучлагчийн зөвшөөрөлтэй компанийн ажилтан, эрх бүхий албан тушаалтан болон компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээдэд даатгалын төлөөлөгч болон даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгохгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.3.Даатгагчид даатгалын зуучлагчийн зөвшөөрлийг олгохгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.4.Даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээдэд даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгохгүй бөгөөд уг этгээд нь даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл эзэмшигчийн ажилтан буюу эрх бүхий албан тушаалтан байж болохгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.5.Даатгалын төлөөлөгч, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг давхардуулан олгохгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.6.Даатгалын хохирол үнэлэгчид даатгалын зуучлагч болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/