36.1.Зохицуулах хороо дараахь үндэслэлээр даатгалын мэргэжлийн оролцогчид албадлагын арга хэмжээ авч болно:
36.1.1.энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол;
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
36.1.2.үйлчлүүлэгчийн болон нийтийн ашиг сонирхолд, даатгалын төлөөлөгчийн хувьд даатгагчийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц нөхцөл байдал үүссэн;
36.1.3.даатгалын мэргэжлийн оролцогч төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй гэж үзвэл;
36.1.4.энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Зохицуулах хорооноос өгсөн даалгаврыг биелүүлээгүй;
36.1.5.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
36.1.6.зөвшөөрөл эзэмшигч, түүний удирдах албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээд нь тус тус тохиромжтой бус этгээд гэж үзсэн;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
36.1.7.Зохицуулах хороонд бодитой бус, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн нь тогтоогдсон;
36.1.8.даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч татан буугдсан;
36.1.9.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүй;
36.1.10.холбогдох этгээдийн үйл ажиллагааг шалгах явцад Зохицуулах хороотой хамтран ажиллахаас татгалзсан;
36.1.11.Зохицуулах хорооноос ногдуулсан торгуулийг хугацаанд нь төлөөгүй;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
36.1.12.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.