/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.1.Зохицуулах хороо дараахь үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгоно:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.1.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.1.2.даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч татан буугдсан;
39.1.3.зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.1.4.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.1.5.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.2.Зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө Зохицуулах хороо зөвшөөрлийг хүчингүй болгох болсон үндэслэлийг заасан мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр хүргүүлж, хүргэсэн огноог тэмдэглэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.3.Зөвшөөрөл эзэмшигч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбараа Зохицуулах хороонд ирүүлээгүй бол зөвшөөрлийг хүчингүй болгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.4.Зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд дараахь агуулга бүхий мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр хүргүүлнэ:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.4.1.зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.4.2.зөвшөөрлийг хүчингүй болгосон үндэслэл, огноо.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.5.Зохицуулах хороо зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.