Jury

Хоёрдугаар бүлэг. Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг төрөөс зохицуулах

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль 6 дугаар зүйл. Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохицуулах багц дүрэм

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2004-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг Зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулна.

6.2.Даатгалын багц дүрэмд Даатгалын тухай хуулийн 14.2-т зааснаас гадна дараахь дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага, хэмжээ багтана:

6.2.1.даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага;

6.2.2.даатгалын мэргэжлийн оролцогчийн аудиторт тавигдах шаардлага;

6.2.3.даатгалын мэргэжлийн оролцогчийн нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, санхүүгийн тайлангийн агуулга, маягтыг тогтоох журам;

6.2.4.энэ хуульд заасан зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.2.5.Зохицуулах хороонд төлөх төлбөр, хураамжийн хэмжээ;

6.2.6.гадаад улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх болон гадаадад үйл ажиллагаа явуулах даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага;

6.2.7.Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан үйл ажиллагаа явуулах гадаадын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага;

6.2.8.даатгалын мэргэжлийн оролцогчоос энэ хуульд заасны дагуу тайлан, мэдээ гаргах заавар.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. "Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, төвлөрүүлэх журам"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.