7.1.Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор тусгайлан журам гаргаж болно.
7.2.Даатгалын мэргэжлийн оролцогч энэ хуулийн 7.1-д заасан журмыг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй боловч ийнхүү дагаж мөрдөөгүй нь түүнд хариуцлага ногдуулахад түүнийг даатгалын мэргэжлийн оролцогчийн зөвшөөрлийг эзэмших тохиромжтой бус этгээд, эсхүл үйл ажиллагаагаа зохистой явуулаагүй гэж үзэх нөхцөл болж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/