Jury

Аравдугаар бүлэг. Бусад зүйл

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль 43 дугаар зүйл. Мэдээллийн нууцлалыг хадгалах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2004-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

43.1.Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:

43.1.1.зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан этгээд;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.1.2.даатгалын мэргэжлийн оролцогч, эсхүл даатгалын мэргэжлийн оролцогч байсан этгээд, тэдгээрийн хараат болон охин компани;

43.1.3.үйлчлүүлэгч, эсхүл үйлчлүүлэгч байсан этгээд.

43.2.Дараахь тохиолдолд энэ хуулийн 43.1 дэх хэсэг хамаарахгүй:

43.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

43.2.2.Зохицуулах хороо шаардсан;

43.2.3.шүүх болон прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага хүсэлт гаргасан;

43.2.4.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн этгээд мэдэх шаардлагатай;

43.2.5.уг мэдээллийг олон нийт бусад эх сурвалжаас мэдэх боломжтой, эсхүл нэгэнт мэдээлэгдсэн;

43.2.6.тухайн мэдээлэлтэй холбогдох энэ хуулийн 43.1-д заасан этгээдийг таних боломжгүй байдлаар буюу мэдээллийг товчлол, эсхүл статистик тоо баримтаар мэдээлэх;

43.2.7.энэ хуулийн 35.1-д заасны дагуу гадаадын зохицуулах байгууллага бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүсэлт гаргасан.
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.