Jury

Тавдугаар бүлэг. Нягтлан бодох бүртгэл, аудит

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль 16 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлт болон санхүүгийн тайлан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2004-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Даатгалын мэргэжлийн оролцогч Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон даатгалын багц дүрэмд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.

16.2.Даатгалын мэргэжлийн оролцогч нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөх бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.2 дахь хэсэг хамаарахгүй.

16.3.Даатгалын багц дүрэмд өөрөөр заагаагүй бол Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн нягтлан бодох бүртгэлийн баримт бичигийг тогтоож болно.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.4.Даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.5.Даатгалын мэргэжлийн оролцогч нь нягтлан бодох бүртгэлийн баримт бичгээ 6 жилээс доошгүй хугацаагаар хадгалах бөгөөд хадгалах газрын хаягийг Зохицуулах хороонд бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.