Jury

Тавдугаар бүлэг. Нягтлан бодох бүртгэл, аудит

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль 18 дугаар зүйл. Жил бүрийн санхүүгийн тайлан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2004-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч нь аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хугацаанд дараахь баримт бичгийн хамт Зохицуулах хороонд тушаана:

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.1.1.удирдлагын тайлан;

18.1.2.аудитын дүгнэлт;

18.1.3.тухайн санхүүгийн жилд компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үйл явдлын тухай тодруулга, тайлбар;

18.1.4.багц дүрэмд заасан бусад баримт бичиг.

18.2.Жил бүрийн санхүүгийн тайлан болон бусад баримт бичгийн агуулга, хэлбэрийг даатгалын багц дүрмээр тогтоож болно.

18.3.Энэ хуулийн 18.1-д заасан тайлан болон бусад баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлээгүй тохиолдолд санхүүгийн тайланг өгөөгүйд тооцно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.