Jury

Есдүгээр бүлэг. Албадлага

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль 37 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээний төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2004-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

37.1.Зохицуулах хороо энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан үндэслэлээр дараахь төрлийн албадлагын арга хэмжээг хэрэглэнэ:

37.1.1.зөвшөөрлийг түдгэлзүүлэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

37.1.2.зөвшөөрлийг хүчингүй болгох;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

37.1.3.энэ хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу шалгагч томилох;

37.1.4.энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу даалгавар өгөх;

37.1.5.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах талаар зөвлөх үүрэг бүхий, дадлага туршлагатай мэргэжилтэн томилох;

37.1.6.торгох.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.