20.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч санхүүгийн тайлангаа баталгаажуулах зорилгоор аудиторыг томилно.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасан зөвшөөрөл хүсэгч Даатгалын тухай хуулийн 33.2.1, 33.2.2-т заасан шаардлагыг хангасан талаарх баримт бичгийг өргөдлийн хамт Зохицуулах хороонд гаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20.3.Зохицуулах хороо энэ хуулийн 20.2-т заасан аудиторын нэрсийн жагсаалт болон түүний өөрчлөлтийг даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
20.4.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч нь аудиторыг аудитын үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангана.
20.5.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч аудиторыг томилсноос хойш ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./