Jury

Наймдугаар бүлэг. Хяналт шалгалт, мэдээлэл цуглуулах, тайлагнах

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль 32 дугаар зүйл. Үйл ажиллагааны шалгалттай холбоотой холбогдох этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтны үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2004-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

32.1.Холбогдох этгээд үйл ажиллагааны шалгалтын үед дараахь үүрэг хүлээнэ:

32.1.1.өөрийн байранд нэвтрэх, эд хөрөнгийг шалгах боломжоор хангах;

32.1.2.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримт бичгийг гаргаж өгөх;

32.1.3.шаардлагатай мэдээлэл, тайлбараар хангах;

32.1.4.шаардлагатай баримт бичгийг бусад этгээдээс олж авч Зохицуулах хороонд өгөх.

32.2.Зохицуулах хороо шаардлагатай мэдээлэл, тайлбар гаргаж өгөхийг холбогдох этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон ажилтнаас шаардаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.