/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.1.Зохицуулах хороо зөвшөөрлийг дараахь үндэслэлээр түдгэлзүүлнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.1.1.энэ хуулийн 36.1-д заасан үндэслэлийн аль нэг нь илэрсэн;
38.1.2.зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор үйл ажиллагаагаа эхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.1.3.зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлөх хугацаа өнгөрснөөс хойш 2 сарын дотор төлөөгүй.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.2.Зөвшөөрлийг дараахь хугацаагаар түдгэлзүүлнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.2.1.Зохицуулах хорооноос тогтоосон хугацаагаар;
38.2.2.Зохицуулах хорооноос тавьсан шаардлага, өгсөн даалгаврыг биелүүлэх хүртэл.
38.3.Энэ хуулийн 38.2.1-д заасан хугацаа нь 6 сараас хэтрэхгүй.
38.4.Зөвшөөрлийг түдгэлзүүлснээс хойш энэ хуулийн 39.2.2-т заасан шаардлагыг 6 сарын дотор биелүүлээгүй бол зөвшөөрлийг хүчингүй болгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.5.Зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс өмнө Зохицуулах хороо зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж, хүргэсэн огноог тэмдэглэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.6.Зөвшөөрөл эзэмшигч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбараа Зохицуулах хороонд бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр ирүүлээгүй бол зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.7.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд дараахь агуулга бүхий мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр хүргүүлнэ:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.7.1.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.7.2.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэл, түдгэлзүүлж эхэлсэн огноо;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.7.3.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.8.Зохицуулах хороо зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/